Хөргүүр хөлдөөгчний шингэн фереон

2025 оны 05 сарын 12

Хөргүүр хөлдөөгчний шингэн фереон

❄️Та хөргүүр хөлдөөгчний текник үзүүлэлт дээрх 290А, R600A ☢️ тэмдэглэгээг харж байсан уу? 


❄️Тэгвэл эдгээр тэмдэглэгээнүүд нь хөргөгч хөлдөөгчний хөргөлтийн шингэн буюу бид нарын хэлж заншсанаар фереон билээ. Тоног төхөөрөмжийн хэрэглээний явцад бага хэмжээгээр ууршсаар байдаг. 


❄️Тэгвэл таны хэрэглэж байгаа болон авахаар сонирхож байгаа хөргүүр, хөлдөөгч нь ямар фереон агуулсанг сонирхоцгооё✨


❄️R22 нь усанд уусах чадвар нь маш бага, эрдэс тосонд уусдаг, шатдаггүй, дэлбэрдэггүй, хоруу чанар нь бага. Гэвч хайлт хийж, хүчтэй гоожиж байгаа хэсгийг олоход хэцүү. Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар GWP-1810. Oзоны давхаргад нөлөөлөх коэффициент нь 0,05 учир уг хөргөлтийн шингэнийг хэрэглээнээс халж байгаа. 


❄️R410а ажлын даралт нь ердийн R22-оос 1.6 R410A нь одоогоор R22-г орлох хамгийн тохиромжтой хөргөлтийн бодис гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Европ, Америк, Япон болон бусад оронд дэлгэрч байна. GWP-1890, ODP-0


❄️R32 нь өнгөгүй тунгалаг, газрын тос, усанд амархан уусдаг шингэн. Oзоны давхаргыг гэмтээхгүй(ODP-0). R22-той харьцуулвал цахилгаан зарцуулалтыг 10% бууруулна. Байгаль орчинд үзүүлэх нөлөө, эрчим хүчний хэмнэлт, аюулгүй байдлын хувьд тэнцвэртэй. Дэлхийн дулаарлын потенциал GWP-675 байна.


❄️R290 пропан нь байгаль орчинд ээлтэй, озоны давхаргыг гэмтээх ямар ч шинж чанаргүй (ODP-0), дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар GWP-3 тул байгальд илүү үр ашигтай хөргөлтийн шингэн юм. R290 нь хурдан хөргөх чадвартай тул эрчим хүчний хэмнэлтийн түвшин 10-35%-д хүрдэг. 


❄️R134a нь химийн тогтвортой байдал сайтай тул маш бага хоруу чанартай, агаарт шатдаггүй, аюулгүй байдлын А1 ангилалтай. Дэлхийн ихэнх оронд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн өргөн хэрэглэгддэг, байгаль орчинд ээлтэй, озоны давхаргыг гэмтээхгүй(ODP-0) хөргөлтийн шингэн юм.


❄️R600a (изобутан) бол маш сайн гүйцэтгэлтэй хөргөлтийн шингэн юм. Энэ нь озоны давхаргыг гэмтээхгүй (ODP-0), дэлхийн дулаарлын потенциал бага (GWP-3) тул байгаль орчинд ээлтэй. R600a нь хөргөх өндөр хүчин чадалтай, цахилгаан зарцуулалт багатай байдаг. Ахуйн болон үйлдвэрийн хөргөлтийн төхөөрөмжүүдэд элбэг хэрэглэгддэг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл